Монгол Улс хөгжлийнхөө үзэл баримтлалд шинэ маягийн үйлдвэржүүлэлт явуулах, ингэснээр харьцангуй бие даасан үндэсний эдийн засагтай болох стратеги дэвшүүлсэн. Манай орон үндэсний эдийн засгаа ихээхэн хурдацтай хөгжүүлэх, үүний тулд улс орныхоо байгалийн нөөц баялагт тулгуурласан, тэргүүний дэвшилтэт, техник, технологитой, гадаадын хөрөнгө оруулалттай, ялангуяа барилгын салбарын жижиг дунд үйлдвэрүүдийг шинээр зохион байгуулах явдлыг ихээхэн дэмжиж байгаагийн зэрэгцээ дэлхийн улс орнуудтай мэдээллийн технологиор мөр зэрэгцэн хөгжиж, улс орныхоо бүхий л салбарт дэвшилтэт технологийг хурдацтайгаар нэвтрүүлж байгаатай холбогдон, манай барилгын салбарынхан болон ард иргэд маань Барилгыг нэг маягийн зураг төслөөр барьж байгуулах явдлаас татгалзаж, Архитектурын төгс шийдэлтэй, цутгамал төмөр бетонон хийцтэй уран барилгуудыг барьж байгуулах хүсэл эрмэлзэлтэй болсон бөгөөд энэ шаардлагыг хангасан Барилгын норм ба дүрмүүд шинэчлэгдэн батлагдсаар байна. Эдгээр БНбД-ийн хүрээнд орон сууц, олон нийтийн зориулалттай 5-с дээш давхар барилгуудын дотор хамар ханыг хөнгөн блокоор өрөх шаардлага зүй ёсоор тавигддаг бөгөөд одоогоор манай улсад хамар ханын зориулалттай, "Дуу тусгаарлалт" сайтай, хөнгөн блокны үйлдвэрүүд цөөн байгаагаас зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна.
Барилгын "Хамар хана" -ын хамгийн гол үзүүлэлт нь түүний "Дуу чимээ тусгаарлах чадвар" байдаг. "Орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн товч лавлах" номонд /Эмхэтгэсэн А. Бат-Од, 2005 он, УБ хот/ барилгын дуу шуугианы талаар дараахь мэдээллийг тусгажээ. Үүнд: Барилга байгууламж, хот төлөвлөлтөнд "Дуу шуугиан" -ыг бууруулах 4 төрлийн арга байдаг.
Эдийн засгийн хувьд хамгийн ашигтай, нэмэгдэл зардал багатай арга нь "Архитектур төлөвлөлтийн арга" байдаг. Энэ аргаар барилга байгууламжид хэрэглэгдэж байгаа материал бүтээцүүд нь дууны энерги шингээх онцлогоосоо хамаарч, дараахь төрлүүдэд хуваагдана.
Энд дурьдагдсан "Тусгай зориулалтын үетэй нүхэлсэн гипсэн материалууд" гэдэг ангилалд хамаарагдах бүх төрлийн барилгын дотор, хамар ханын зориулалттай "Гипсэн блок"-г манай компани эх орондоо анх удаа Герман технологиор нь 2008 оноос эхлэн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, барилгын салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна
Гипсэн блок нь анх одоогоос 100 гаруй жилийн өмнө Герман улсын барилгын материалын салбарт үүсэн, үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд хүний эрүүл мэндэд хоргүй, байгалийн бохирдолгүй, эрчим хүчний хэмнэлттэй, дуу ба дулаан тусгаарлалт өндөр, хямд үнэтэй гэж үнэлэгдэн, тэргүүний дэвшилтэт технологиор шалгарч, өнөөг хүртэл Герман улсад болон АНУ, ОХУ, БНХАУ, Голланд, Итали зэрэг Европ, Азийн улс орнуудад хэрэглэгдэж байгаа барилгын Шилдэг материал болно.
Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн болох "Гипсэн блок" нь олон давхар орон сууцны барилгууд, үйлдвэрийн барилга, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зочид буудал, үйлчилгээний газар, танхим зэрэг олон нийтийн барилгууд, гэр хороолол дахь амины сууцны барилгууд, агуулах, гараж зэрэг бүхий л төрлийн энгийнээс дээд зэрэглэлийн барилгуудын дотор, хамар ханын зориулалттай бөгөөд Барилгын "Хамар хана"-ын хамгийн гол үзүүлэлт болох "Хүний эрүүл мэндэд хоргүй" ба "Дуу чимээний тусгаарлалт" өндөртэй байх, өөрөөр хэлбэл хажуу өрөө, хажуу айлынхаа чимээ шуугианыг мэдрэхээргүй орчинг бүрдүүлэх нөхцлийг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм.
"Гипсэн блок" нь энэ үзүүлэлтээ найдвартай хангасан бүтээгдэхүүн болохоо онолын тооцоолол ба лабороторийн туршилт шинжилгээ мөн бодит амьдрал дээрх туршилт болох "Натур туршилт"-ын үр дүнгээр баталсан бүтээгдэхүүн болно
№ | Хамар ханын төрөл | Ханын зузаан /мм/ | Дуу тусгаарлалт /dB/ |
---|---|---|---|
1 | Гипсэн блок | 100 | 41 |
2 | Гипсэн блок | 150 | 42.5 |
3 | Гипсэн блок | 200 | 45 |
4 | Төмөр бетонон дам нуруу / 2 талдаа шавардлагатай/ | 500+40 | 35.5 |
5 | Шохойн блок / 2 талдаа шавардлагатай/ | 240+40 | 41 |
6 | Тоосго /2 талдаа шавардлагатай/ | 120+40 | 31 |
№ | Үзүүлэлтийн нэр | Хэмжих нэгж | Стандартаар | Шинжилгээний дүнгээр | ||
---|---|---|---|---|---|---|
δ=10см | δ=15см | δ=200см | ||||
1 | Гулдмайн нягт | кг/м3 | 700-аас илүүгүй | 660 | 600 | 600 |
2 | Гулдмайн жин | кг/ш | 23-аас илүүгүй | 23 | 20 | 20 |
3 | Гулдмайн даац | KN | 1.5-аас багагүй | 1.5 | 2 | 2 |
4 | Дуу тусгаарлалт | dB | 30-аас багагүй | 41 | 42 | 45 |
5 | Дулаан тусгаарлалт | Ro (м2oС/Вт) | - | 0.59 | 0.88 | 1.18 |
6 | Шахалтын бат бэх | кгх/см2 | - | 17 | ||
7 | Хувийн цацраг идэвхи | Бк/кг | 370-аас илүүгүй | 103 | ||
8 | Гал тэсвэрлэлт | минут | 180-аас багагүй | 180 < /шатахгүй/ |
Гадаргуу тэгш учир өрөх хугацаа богино шавардах шаардлагагүй.
Жин хөнгөн < 660кг/м3, хөдөлмөрийн бүтээмж өндөр, 1 хүн өдөрт 30-40м2 хана өрөх боломжтой.
Заслын ажил хялбар, ан цав цууралтгүй. Эвдэх хүч 2KH-ээс их.
Хөрөөдөж, өрөмдөж, хүссэн хэмжээгээрээ тайрч хэрэглэх боломжтой.
Дуу тусгаарлалт 41dB-ээс их.
Дулаан тусгаарлалт сайн. 0.109w/mk.
Ахуйн цахилгаан хэрэгслийн долгионыг саармагжуулж 3 дахин багасгана.
Өрөөний агаарын чийглэг, температурыг тэнцвэржүүлнэ.
Гал тэсвэрлэлт 3цагаас их.
Ус тэсвэрлэлт 0.60 /24 цаг/ - аас их.
Байгалийн материалаас бүтсэн учир амьсгалах чадвартай.
Хөнгөн учир барилгын даацын хийцүүдийн ачааллыг багасгана. Газар хөдлөлтөнд тэсвэртэй. Шавардах, цахилгааны шугамын ховил татах шаардлагагүй. Иймээс цалин, материал, тээвэр, цаг хугацааг хэмнэж, барилгын өртгийг дор хаяж 15%-р, хог хаягдлын зардлыг 5%-р бууруулна.
# | Материалын сонголт | Материалын орц | Х/н | 1м2-ийн орц | Үнэ /₮/ | ||
---|---|---|---|---|---|---|---|
Нэр | Нэгжийн хэмжээ /мм/ | Нэгж | Нийт | ||||
1 | Гипсэн блок | 100х500х666 | |||||
Гипсэн блок | ш | 3 | 29000 | 87000 | |||
Гипсэн зуурмаг | кг | 2 | 1500 | 3000 | |||
10 см-ын зузаантай 1м2 гипсэн блокон хана өрөгдөж, засал хийгдэхэд бэлэн болох үеийн үнэ: | 1м2 = 90000₮ | ||||||
2 | Хөнгөн блок | 100х250х600 | |||||
Хөнгөн блок /шохой/ | ш | 6.666 | 4050 | 26997.3 | |||
Цавуу | шуу | 0.9500 | 15500 | 14725 | |||
Си төмөр | м | 0.33333 | 14300 | 4766.666667 | |||
Хар замаска | кг | 6 | 600 | 3600 | |||
Хар замасканы ажлын хөлс | м2 | 2 | 15000 | 30000 | |||
Хар замасканы бусад зардал /тээвэр,кран/ | ком | 1 | 11000 | 11000 | |||
Тор | м2 | 2 | 2200 | 4400 | |||
10 см-ын зузаантай 1м2 Евро блокон хана өрөгдөж, засал хийгдэхэд бэлэн болох үеийн үнэ: | 1м2 = 95488.96667₮ | ||||||
3 | Хөнгөн блок | 125х250х600 | |||||
Хөнгөн блок /шохой/ | ш | 6.666 | 5062.5 | 33746.625 | |||
Цавуу | шуу | 1.2 | 15500 | 18600 | |||
Си төмөр | м | 0.33333 | 18500 | 6166.666667 | |||
Хар замаска | кг | 6 | 600 | 3600 | |||
Хар замасканы ажлын хөлс | м2 | 2 | 15000 | 30000 | |||
Хар замасканы бусад зардал /тээвэр,кран/ | ком | 1 | 12100 | 12100 | |||
Тор | м2 | 2 | 2200 | 4400 | |||
12.5 см-ын зузаантай 1м2 Евро блокон хана өрөгдөж, засал хийгдэхэд бэлэн болох үеийн үнэ: | 1м2 = 108613.2917₮ | ||||||
4 | Хөнгөн блок | 150х250х600 | |||||
Хөнгөн блок /шохой/ | ш | 6.666 | 6075 | 40495.95 | |||
Цавуу | шуу | 1.43 | 15500 | 22165 | |||
Си төмөр | м | 0.33333 | 21500 | 7166.666667 | |||
Хар замаска | кг | 6 | 600 | 3600 | |||
Хар замасканы ажлын хөлс | м2 | 2 | 15000 | 30000 | |||
Хар замасканы бусад зардал /тээвэр,кран/ | ком | 1 | 13200 | 13200 | |||
Тор | м2 | 2 | 2200 | 4400 | |||
15 см-ын зузаантай 1м2 Евро блокон хана өрөгдөж, засал хийгдэхэд бэлэн болох үеийн үнэ: | 1м2 = 121027.6167₮ | ||||||
5 | Гипсэн хавтан /Knauf/ | 12х2500х1200 | |||||
Гипсэн хавтан | м2 | 2 | 7680 | 15360 | |||
Чигжээс зуурмаг | кг | 1 | 2750 | 2750 | |||
Си төмөр /100x50мм/ | м | 12 | 5333.333333 | 64000 | |||
Түгжээ | ш | 16 | 350 | 5600 | |||
Шилэн хөвөн /100 мм/ | м2 | 1 | 22569.44444 | 22569.44444 | |||
Шруп | хайрцаг | 0.5 | 17000 | 8500 | |||
Наалт | м | 8 | 200 | 1600 | |||
Дайвар хэрэгслүүд | ком | 1 | 5500 | 5500 | |||
Хаягдлын зардал /min/ | ком | 1 | 15000 | 15000 | |||
10 см-ын зузаантай 1м2 гипсэн хавтан хана өрөгдөж, засал хийгдэхэд бэлэн болох үеийн үнэ: | 1м2 = 140879₮ |
# | Материалын сонголт | Материалын орц | Х/н | 1м2-ийн орц | Үнэ /₮/ | ||
---|---|---|---|---|---|---|---|
Нэр | Нэгжийн хэмжээ /мм/ | Нэгж | Нийт | ||||
1 | Гипсэн блок | 100х500х666 | |||||
Гипсэн блок | ш | 3 | 29000 | 87000 | |||
Гипсэн зуурмаг | кг | 2 | 1500 | 3000 | |||
10 см-ын зузаантай 1м2 гипсэн блокон хана өрөгдөж, засал хийгдэхэд бэлэн болох үеийн үнэ: | 1м2 = 90000₮ | ||||||
2 | Хөнгөн блок | 200х250х600 | |||||
Хөнгөн блок /шохой/ | ш | 6.666 | 8100 | 53994.6 | |||
Цавуу | шуу | 1.90 | 15500 | 29450 | |||
Си төмөр | м | 0.33333 | 28000 | 9333.333333 | |||
Хар замаска | кг | 6 | 600 | 3600 | |||
Хар замасканы ажлын хөлс | м2 | 2 | 15000 | 30000 | |||
Хар замасканы бусад зардал /тээвэр,кран/ | ком | 1 | 13200 | 13200 | |||
Тор | м2 | 2 | 2200 | 4400 | |||
20 см-ын зузаантай 1м2 Евро блокон хана өрөгдөж, засал хийгдэхэд бэлэн болох үеийн үнэ: | 1м2 = 143977.9333₮ | ||||||
3 | Хөнгөн блок | 240х250х600 | |||||
Хөнгөн блок /шохой/ | ш | 6.666 | 9720 | 64793.52 | |||
Цавуу | шуу | 2.30 | 15500 | 35650 | |||
Си төмөр | м | 0.33333 | 37000 | 12333.33333 | |||
Хар замаска | кг | 6 | 600 | 3600 | |||
Хар замасканы ажлын хөлс | м2 | 2 | 15000 | 30000 | |||
Хар замасканы бусад зардал /тээвэр,кран/ | ком | 1 | 13200 | 13200 | |||
Тор | м2 | 2 | 2200 | 4400 | |||
24 см-ын зузаантай 1м2 Евро блокон хана өрөгдөж, засал хийгдэхэд бэлэн болох үеийн үнэ: | 1м2 = 163976.8533₮ |
Барилгын дотор, хамар ханын хувьд "Дуу чимээ"-ий тусгаарлалт сайтай байх нь хамгийн чухал байдаг. "Гипсэн блок"-ны "Дуу тусгаарлалт"-ыг "Гипсэн блок"-оор дотор ханаа өрж, ашиглалтанд орсон барилгад "Барилга архитектур корпораци" болон "Цаг уур орчны шинжилгээний хүрээлэн"-ийн Физикийн шинжээчдээр хамтарсан туршилт хийлгэн, туршилтын бодит үр дүн буюу "Натур туршилт"-ын дүнг хүснэгтээр харуулав.
№ | Хамар ханын төрөл | Ханын зузаан /мм/ | Дуу тусгаарлалт /dB/ |
---|---|---|---|
1 | Гипсэн блок | 100 | 41 |
2 | Гипсэн блок | 150 | 42.5 |
3 | Гипсэн блок | 200 | 45 |
4 | Төмөр бетонон дам нуруу / 2 талдаа шавардлагатай/ | 500+40 | 35.5 |
5 | Шохойн блок / 2 талдаа шавардлагатай/ | 240+40 | 41 |
6 | Тоосго /2 талдаа шавардлагатай/ | 120+40 | 31 |
Жич: 10см-н зузаантай Гипсэн блокны болон 28см-н зузаантай Шохойн блокнуудын Дуу чимээний тусгаарлалт нь тэнцүү буюу 41db байгаа нь 10см-н зузаантай Гипсэн блокоор Айл хоорондын хана ч өрөх боломжтойг харуулж байгаа болно.